"Тарьц, суулгац" үзэсгэлэнгээс худалдаж авах боломжтой мод, сөөг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн БЯМБА гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай билээ. Энэ жил бүх нийтээр мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран айл, өрхийн хашаанд мод тарих арга хэмжээг өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар мэдээлсэн.

Энэхүү арга хэмжээний хүрээнд анх удаа “Тарьц, суулгац” цахим үзэсгэлэнг “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас санаачлан хүргэж байгаа юм. Цахим үзэсгэлэнд мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 21 аж ахуйн нэгж, байгууллагын мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээллийг оруулаад байна. Тэгвэл энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан худалдаалж буй тарьц, суулгац, мод, сөөгний талаар мэдээлэл хүргэе. Ямар суулгац, модыг аль компани, хэдэн төгрөгөөр зарж байгаа болон ямар утсаар холбогдох талаар мэдээллийг хүргэж байна. 

Нэр: Агч

Латин нэр: Acer palmatum

Англи нэр: Acer

Таних шинж: Агч нь сортоос үл хамааран нийтлэг шинжтэй, энэ нь өндөр ургадаг, навч нь далбагар , хэд хэд салаалдаг.

Ургах орчин: Хар шороон хөрстэй, чийглэг орчинд сайн ургадаг

Агч модны тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Боролзгоно

Латин нэр: Dasiphora fruticosa L

Таних шинж: 1-1,5 метр өндөр, эгц босоо буюу заримдаа дэлгэмэл хэлбэртэй байдаг олон наст сөөгөн ургамал. Үелсэн хальстай саарлавтар хүрэн мөчрүүд нь нялх байхдаа торгомсог үслэгтэй байна. 3-5 заримдаа 7 жижиг навч бүхий хос бус өдлөг навчтай. Мөчрийнхөө өвөрт ганц ганцаараа суусан хурц шар цэцэгтэй.

Ургах орчин: Ойн зах цоорхой, нугын хээрийн ургамалтай энгэр, гол горхины хөндий, намгархаг нуга зэрэг ургах орчны хамгийн олон янзын нөхцөлд зохицон ургадаг.

Боролзгоны тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Бөөрөлзгөнө

Латин нэр: Rubus saxatilis L

Таних шинж: Улаан өнгөтэй бөөрөнхий нийлмэл үр жимстэй, 0.5-1.5 метр өндөр сөөгөнд ургадаг, олон наст ургамал. 

Ургах орчин: Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Булган аймгууд Хангай, Хянган, Дорнод Монголын уулархаг бүсэд шилмүүст ба холимог ой, хад асга бүхий уулархаг газраар ургадаг. 6-7 дугаар сард цэцэглэж, жимс нь 8 дугаар сард боловсордог. 

Бөөрөлзгөний тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Бүйлс

Латин нэр: Amygdalus mongolica

Таних шинж: Бүйлс нь 15 м хүртэл өндөр ургадаг. Гоёл чимэглэлийн ургамлын гол онцлог нь гэвэл модны холтос нь алтан шаргал өнгөтэй бөгөөд хөгшрөх тусам холтос нь час улаан болон хувирдаг бол навчсын намрын өнгө нь бүдэг шаргал байна.

Ургах орчин: Монгол буйлс нь Говь-Алтай ба Алашаагийн говиор уул толгодын хад чулуутай энгэр, сайрыг дагаж ургадаг.

Бүйлсний тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Бургас

Латин нэр: Salix glauca

Таних шинж: Цайвар саарал холтостой 4-5м хүртэл өндөр ургадаг сөөг. Навч нь ихэвчлэн цувж байрлах боловч хааяа хосоор чагталж байрладаг. Баг цэцэг нь түрүү маягийн ээмэг бөгөөд цэцгийн дагавар нь урт цагаан үстэй.

Ургах орчин: Голын эргээр чийглэг, намгархаг элсэн хөрсөнд ургадаг.

Бургасны тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Хонин арц

Латин нэр: Juniperus sabina

Таних шинж: Арц нь 1-3 метр өндөртэй мөнх ногоон бутлаг ургамал юм. Мөнх ногоон шилмүүст сөөг, шилмүүс нь зүү шиг шовх, анхилуун үнэртэй, мойл мэт жимсгэнэтэй, эмэнд ордог. Манай оронд дөрвөн зүйл(хонин арц, дагуур арц, ямаан арц, хуурамч арц)-ийн арц ургадаг.

Ургах орчин: Манай орны ойт хээр, шинэс, хушин ой, нуранги хад, асгатай ууланд ургадаг.

Арцны тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Сибирь гацуур

Латин нэр: Picea obovata

Англи нэр: Spruce

Таних шинж: Гацуур нь Нарсныхан овгийн мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд 35 зүйл байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүс, ой тайгад ургадаг. 20-60 м хүртэл өндөр ургах том мод юм. Гацуур нь нь 2-100 м хүртэл ургадаг, мөнх ногоон, хос хүйстэй, ишнийхээ үзүүрт багц шилмүүсэн мөчрүүдтэй орой хэсгээрээ шулуун, өвөрмөц үзэсгэлэнт мод бөгөөд удаан ургадаг, 15 настай гацуурын өндөр 4,5-5,3м, харин 25 настай гацуурын өндөр 9,5-9,7м хүртэл ургадаг бол 40 настай гацуурын өндөр 14,5-16,1м өргөн нь 29-37 см хүрдэг.

Ургах орчин: Хүйтэнд тэсвэртэй сүүдрийг сайн тэсвэрлэдэг бөгөөд шим тэжээл сайтай чийглэг хөрсөнд ургадаг.

Гацуурны тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Голт бор

Латин нэр: Syringa vulgaris L

Таних шинж: Голт бор навч нь энгийн зуувандуу бүтэн ирмэгтэй 5-10 см урт, 3-5 см өргөн хар ногоон өнгөтэй. Гэрэлд дуртай анхилуун үнэртэй, хөх ягаан өнгийн цэцгийн диаметр 1 см, баг цэцэг 10-20 см урт. Манай орны цаг уурын нөхцөлд тарималжан нутагшиж байгаа гоёл чимэглэлийн ач холбогдолтой шинэ таримал сөөг юм. 6 сарын 15-с 7-р сарын эхнээс сүүл хүртэл цэцэглэдэг. 

Ургах орчин: Хар шороон хөрсөнд сайн ургадаг.

Голт борын тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Гүйлс

Латин нэр: Armeniaca sibirica

Таних шинж: 2 м хүртэл өндөр ургадаг, улаавтар хүрэн холтостой, зүг бүр тийшээ салаалан ургасан олон мөчиртэй. Цэцэг нь ягаан, цайвар ягаан судал бүхий цагаан дэлбээтэй, 1,2-2,5 см урт, өргөнтэй, шар юмуу улаан шаргал өнгөтэй дотроо ясархаг үртэй гашуун амттай, 2,5-3 мм зузаан идээтэй үсэрхэг жимстэй.

Ургах орчин: Ихэвчлэн уулын энгэрт, хайргархаг, элсэнцэрт хөрсөнд сайн ургана.

Гүйлсийн тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Далан хальс

Латин нэр: Lonicera altaica

Таних шинж: 1,2м хүртэл өндөр ургадаг сөөг. Хуурч салбарласан саарал хүрэн өнгийн холтостой, шаантгархуу буюу дугуй суурьтай, мухар үзүүртэй, гонзгойвтор зууван хэлбэрийн навчны хоёр тал нь нүцгэн ба навчны угт хосоор байрласан цагаан шаргал цэцэгтэй.

Ургах орчин: Ой болон өндөр уулын бүслүүрийн доод хэсгээр шиэнсэн ба хуш-шинэсэн ой, тэдгээрийн зах, хад цохио, чулуун асгараг, нураг, сөөгөн шугуйд тархан ургадаг.

Далан хальсын тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

Нэр: Долоогоно

Латин нэр: Crateagus sanguinea Pall

Таних шинж: 1-3м өндөр, өрөгсхатгууртай сөөг. Навчис өргөн тонгоруу өндгөрхүү, 2-6 см урт, 2,5-5см өргөн, 3-7 бяцхан салбан юмуу шүдтэй, тархай үсэрхэг. Цэцэг нь цагаан өнгөтэй, бөөрөнхийвтөр, голчоороо 10 орчим мм, улаан өнгөтэй, дотроо үсэрхэг бүрхүүл бүхий 3-4 үртэй яст жимсгэнэтэй.

Ургах орчин: Голын хөндий, татам эргийн ой, голын дагуу хайргадуу хөрсөнд тархан ургадаг.

Долоогоны тарьц, суулгацыг борлуулж буй компаниуд 

© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан