KHUNS.mn
Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл
Тарьц, суулгац үзэсгэлэнд оролцож буй компаниуд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн БЯМБА гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай билээ. Энэ жил бүх нийтээр мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран айл, өрхийн хашаанд мод тарих арга хэмжээг өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд анх удаа “Тарьц, суулгац” цахим үзэсгэлэнг “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас санаачлан хүргэж байгаа билээ. Цахим үзэсгэлэнд мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 21 аж ахуйн нэгж, байгууллагын мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээллийг оруулаад байна. Тэгвэл энэ удаад үзэсгэлэнд оролцож буй компаниудыг танилцуулж байна.
"Асрал" ХХК

“Асрал” ХХКомпани нь 1992 онд байгуулагдсан, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь 1992-1996 онд талх нарийн боов, ундааны үйлдвэрлэл, нийтийн хоол, зоогийн газрын үйлчилгээ, 1996-1999 онд гурилын бөөний худалдаа, 2000 оноос аялал жуулчлалын бизнес, 2004 – 2006 онд ган хайлуулах төмрийн үйлдвэрлэл, 2007 оноос хойш байгаль орчны чиглэлээр сургалт явуулах, цэцэрлэгжүүлэлт, мод ургамлын үр, үржүүлэг, экобиржийн үзэсгэлэн худалдаа, биоялзмагийн бордооны үйлдвэрлэл, үйлчилгээг тус тус эрхэлж ирсэн.
“Асрал” компаний санаачилгаар 2005 оноос байгаль орчиныг хамгаалах, цөлжилт,элсний нүүдлийг бууруулах, ойжуулалт, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор “Мөнх ногоон амьдрал” ТББ-ыг байгуулж “Ойн мэргэжлийн байгууллага”-ын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани өнгөрсөн хугацаанд мод үржүүлэг, үр, тарьц, суулгацын үйлдвэрлэл, экологийн сургалт, модлог ургамал, жимс, жимсгэний бут, төрөл бүрийн цэцэг, зүлэг тэдгээрийн үр, бордоо, цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгсэлийн онлайн мэдээлэл, худалдаа, зуучлалын Экобиржийн үйлчилгээ, мод тарих, орчины цэцэрлэгжилт, ногоон байгууламж, тохижилтын ажил үйлчилгээ, эко аялал, биоялзмагийн бордооны үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бид монгол орны ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, элсний нүүдлийг сааруулах, уул уурхайг нөхөн сэргээхэд шаардагдах чанартай үр, тарьц, суулгацын үйлдвэрлэл, борлуулалт, ажил үйлчилгээ, экологийн мэргэжил сургалтыг цогц хэлбэрээр явуулах зорилго тавин ажиллаж ирсэн. Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатар-44, "Green house", Утас: 99116763, 94949200
"Байгалиа дээдлье" ХХК

"Байгалиа дээдлье" ХХК нь 2006 оноос хойш мод үржүүлэг, уул уурхайн нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт, гадна тохижилтын чиглэлээр тасралтгүй 13 жил үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь олон жилийн туршлагатай мод үржүүлж нутагшуулах, байгалийн нөхөн сэргээлт, гадна тохижилт хувь хүмүүс болон албан байгууллагуудтай хамтран ажилласаар байна.
Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Дээд салхит 37 гудамж
Утас: 99585858, 86585858
Цахим хуудас: www.modbut.mn
"Баялаг мод" ХХК

"Баялаг мод" ХХК нь жил бүр ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийдэг ойн мэргэжлийн байгууллага бөгөөд Төв аймгийн Жаргалант суманд мод үржүүлгийн газартай. 22 төрлийн 200,000 мод сөөгийг үрээр болон мөчрөөр, үржүүлэн байршуулдаг. Үхрийн нүд, бөөрөлзгөнө, чацарганы жимсний модны плантацтай. Сүүлийн үеийн усалнааны тоног төхөөрмжтөй зэрэг бүх талаар тохижсон байгууллага.
Тус компани нь гүйцэтгэсэн ажил, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлсэн талбайгаа эргэн шалгах хянах шаардлагатай үед нөхөн сэргээлт хийж ашигладаг тул ямарч байгууллагын экспертез хяналтанд өндөр үнэлгээтэй гардаг.
Манай компанид мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай агрономч, усны, ойн аж ахуйн , мод бэлтгэлийн техникч, ойжуулагч нар ажилладаг. Агро-экологийн сургуулийн ахлах багш хөдөө аж ахуйн ухааны доктор Н.Цэрэнтогтох зөвлөх мэргэжилтнээр ажилладаг. Байгууллага, ард иргэдэд зориулж мод сөөг, зүлэг, цэцэг тарьж ургуулах арга технологи, хөрс боловсруулах, ургамалыг бордох аргаар байнга зөвлөмж бичиж сурталчилж байна.
Холбоо барих утас: 99291546
И-мэйл: enkhsaikhan.bez@gmail.com
"Глобус" ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14-р хороо, 12-р байр 7-240 тоот, 99164459
"Гурван сээр" ХХК
үлэмжний пленкон хучлага болон чавга, том алим, бэсрэг алим, чацаргана, лийр зэрэг жимсний суулгац нийлүүлдэг.
Хаяг: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1-р баг, 99094116, 11-363693
"Мод модлог ургамлын үржүүлэг" ХХК

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16-р хороо "Ойчдын-1-123 тоот, Утас: 96011256, 98211256
"Мон таксаци" ХХК
"Мон таксаци" ХХК нь 2004 онд байгуулагдсан. Ой хамгаалал, мод үржүүлэг, ойжуулалт, тарьц суулгац, мод сөөгний үр бэлтгэх, сургалт, суртачилгаа явуулах зөвөлгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16-р хороонд байрлах өөрийн мод үржүүлгийн газартаа тус бүр нь 60 квадрат метр талбай бүхий 3 хүлэмжтэй, гүний худагтай. Жил бүр улиас, бургас, монос, агч, голт бор, шар хуайс, боролзгоно, чацаргана, үхрийн нүд, улаалзагана зэрэг навчит мод ургуулж бойжуулан, ойн зурвас болон хот цэцэрлэгжүүлэлтийн ажилд нийлүүлж байна.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлх 34-19 тоот,
Утас: 9917-3685, 9035-3685, 11-357644
Мэдээлэл
Сонгино хайрхан дүүрэг
4-р хороо
УТАС: +976-88096454

