Жорны мэдээлэл

Узбек маягийн банштай шөл


Төв Азийнхны хэв маягаар хийсэн энэхүү шөл хоолны дуршлыг нэмэгдүүлдэг бөгөөд баялаг орцтой, өвөрмөц амттай юм. Энэхүү хоолыг үдийн болон оройн зоогнд бэлтгэхэд тохиромжтой. 

Бэлтгэх хугацаа: 35 минут 

Порц: 6 хүнд хүрэлцэхээр 

Калор: 482 kCal

Бэлтгэх арга

-3 халбага ургамлын тосоо хийж, хайруулын тавгаа халаана. 300 гр сонгиноо хийж, дунд зэргийн галаар 4 минут хуурна. 

-Сармисаа нэмж 1 минут хуурна. 

-Лууван, амтат чинжүүгээ хийгээд, бага галаар 1 минут хуурна. Дараа нь жижиглэсэн улаан лоолио нэмээд, 5 минут буцалгана. 

-Түүний дараа лаврын навч, зира, кориандра, амтат чинжүү, хар чинжүү, давсаа хийж, 2 литр шөлөө хийгээд 10 минут буцалгана. 

-Дараа нь банш, халуун чинжүүгээ нэмээд, 7 минутын турш буцалгана. 

-Бэлэн болсон шөлөндөө ногоон сонгино, яншуй, кинзагаа нэмээд, хоол бэлэн боллоо. 

 

Орц
Үхрийн махны шөл 2 литр
Банш 450 гр
Сонгино 300 гр
Амтат чинжүү 300 гр
Лууван 200 гр
Саримс 6 хумс
Ургамлын тос 3 халбага /амны том халбага/
Улаан лооль 400 гр
Зира 1 халбага /амны жижиг халбага/
Кориандр 1 халбага /амны жижиг халбага/
Халуун чинжүү 1 халбага /амны жижиг халбага/
Хар перец Тал халбага /амны жижиг халбага/
Лаврын навч 2 ширхэг
Давс 1 халбага /амны том халбага/
Яншуй 5 гр
Ногоон сонгино 5 гр
Кинза 5 гр
Чинжүү 1 ширхэг
Ангилал
© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан