Жорны мэдээлэл

Хуйцаа


Хуйцаа бол маш амттай, онцгой хоол.  Орост хуйцааг “Монгол солянка” ч гэж нэрлэдэг юм байна. Учир нь хоол хийх үйл явц нь адилхан учраас тэр аж.  Бэлтгэхэд цаг их ордог хэдий ч…

Бэлтгэх хугацаа: 2 цаг 15 минут

Порц: 10 хүнд хүрэлцэхээр 

Калор: 193 kCal

Бэлтгэх арга 

-Хонины ястай мах, сүүлний өөхөө саванд хийж, 3 литр усаа нэмээд буцалгана. Буцалсны дараа нэтгэлийг нь аваад, 1 цаг 30 минут буцалгана. 

-Машиндсан маханд 100 гр жижиглэсэн сонгино, 3 хумс сармис, өндөг, гурил, давс, хар перц нэмээд сайтар базаж, хутгана. Түүний дараа махаа бөмбөлөг болгож бөөрөнхийлнө. Бөөрөнхий махаа 180 градус хүртэл халаасан цахилгаан зууханд шарна.  Алтан шаргал болтол нь 20 минут байлгах ёстой. 

-Хайруулын тавганд ургамлын тосоо хийж, 160-170 градус хүртэл халаана.  Хэрчсэн төмсөө болтол нь шарна.  Болсон төмсөө гаргаж авна. 

-Дараа нь манжин, лууван, сонгиноо ч адил болтол нь шараад, саванд гаргаж авна. 

-Дараа нь илүүдэл тосыг авч, бага зэргийн тосонд лаврын навч, сармисаа 1 минут хуурна. 

-Лаврын навч, саримс дээрээсээ жижиглэж нимгэлж хэрчсэн хонины махаа нэмж, дунд зэргийн галаар 5 минут хуурна. 

-Дараа нь хар перец, давс, соевый соусаа хийж, 2 минут буцалгана.

-Жижиглэсэн байцаагаа махан дээрээ нэмээд, дунд зэргийн галаар 3 минут буцалгана. 

-Дараа нь бэлэн болсон шөлөө мах, ногоон дээрээсээ нэмж хийгээд, 10 минут буцалгана. 

-Пүнтүүзээ усанд 3 минут буцалгаад гаргаж авч, хүйтэн усанд сойно.

-Мөн шөлөн дээрээсээ хуурч болгосон сонгино, манжин, лууванг нэмж буцалгана. 

-Дараа нь бөөрөнхий мах, шарсан төмс, пүнтүүзээ нэмнэ. 

-Түүний дараа яншуй, хэрчсэн ногоон сонгино, таана, давс, халуун чинжүүгээ нэмээд, хуйцаа бэлэн болно. 

Орц
Хонины яс 700 гр
Хонины мах 400 гр
Хонины татсан мах 600 гр
Сүүлний өөх 100 гр
Төмс 600 гр
Сонгино 200 гр
Лууван 150 гр
Манжин 200 гр
Байцаа 150 гр
Саримс 6 хумс
Өндөг 1 ширхэг
Пүнтүүз 150 гр
Таана 70 гр
Яншуй 50 гр
Ногоон сонгино 50 гр
Гурил 2 халбага /амны том халбага/
Ургамлын тос 250 мл
Соевый соус 3 халбага /амны том халбага/
Халуун чинжүү Тал халбага /амны жижиг халбага/
Лаврын навч 2 ширхэг
Давс 3 халбага /амны жижиг халбага/
Хар перец 1 халбага /амны жижиг халбага/
Ус 3 литр
Ангилал
© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан