KHUNS.mn
Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл
Жорны мэдээлэл

Фламандын үхрийн махан рагу
Энэ бол Бельгийн уламжлалт хоол. Бага зэргийн шарсан үхрийн махыг шар айрганд чанадаг. Амтлагчуудыг нь жорын дагуу хийгээд чанахад шар айрганд дургүй хүн ч амтанд нь дурлахаар сайхан болдог. Мэргэжлийн тогооч нар махыг удаан чанах тусам амт нь нэмэгддэг гэж үздэг аж.
Бэлтгэх хугацаа: 3 цаг 30 минут
Порц: 5 хүнд хүрэлцэхээр
Калор: 232 kCal
Бэлтгэх арга
-Үхрийн мах, талхаа дөрвөлжиж хэрчинэ. Мөн сонгино, гахайн махаа хэрчиж, жижглэнэ.
-Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаана. Үхрийн махаа хийж, ширүүн галаар 3-4 минут алтан шаргал болтол нь шарна. Мах чинь нэг дор хуурч багтахгүй бол хувааж болно. Хагас шарсан махаа тавганд гаргаж авна.
-Дараа нь сонгиноо хийж, 2-3 минутын турш алтан шаргал болтол нь хуурна.
-Гахайн махаа нэмээд, дахин 2 минутын турш хуурах ёстой.
-Шарсан сонгино, гахайн махаа том саванд хийгээд, дээрээс нь гич, давс, чинжүү, хумс, шанцайгаа. Улмаар үхрийн шарсан махаа хийгээд, 1 литр шар айгаа нэмж, хутгана. Дараа нь лаврын навч, ганга, хар талхаа хийнэ.
-Шар айрагны хөөсийг бүрэн гүйцэд дарахын тулд 10 минутын турш тагийг нь таглалгүй дунд зэргийн гал дээр буцалгана.
-Түүнийхээ дараа тагийг таглаад, бага зэргийн галаар 3 цагийн турш буцалгана.
-Бэлэн болсон рагуг халуунаар нь идэхэд амттай. Идэхийн өмнө яншуйгаар амтлаарай.
Орц
Ясгүй үхрийн мах | 1400 гр |
---|---|
Шар айраг | 1 литр |
Гахайн мах | 80 гр |
Сонгино | 250 гр |
Хар талх | 50 гр |
Лаврын навч | 2 ширхэг |
Шинэ ганга /Тимьян/ | 4 ширхэг |
Бор элсэн чихэр | 1 халбага /амны том халбага/ |
Дижон гич | 3 халбага /амны том халбага/ |
Хар перец | Тал халбага /амны жижиг халбага/ |
Яншуй | 10 гр |
Газрын хумс буюу улаан лиш | Халбаганы 3-ны нэгээр хийнэ /амны жижиг халбага/ |
Шанцай | Тал халбага /амны жижиг халбага/ |
Ургамлын тос | 2 халбага /амны том халбага/ |
Давс | Өөрийнхөө мэдрэмжээр амтал |

Сонгино хайрхан дүүрэг
4-р хороо
УТАС: +976-88096454