Жорны мэдээлэл

Тахианы мах, терияки соустай удон гоймон


Японд хамгийн түгээмэл байдаг хоол бол териаки соустай, тахианы махтай удон гоймон юм. Энэхүү жорыг сурснаар алдартай удон гоймонг Япон рестораныхтай адилхан амттайгаар гэртээ хийж идэх боломжтой.  

Бэлтгэх хугацаа: 25 минут 

Порц: 4 хүнд хүрэлцэхээр 

Калор:  148 kCal 

Удон гоймонг хийх арга

-Цагаан гаагаа жижиглэж хэрчинэ. 

-Тахианы цээж махаа нимгэн туузан хэлбэртэй хэрчиж, давс, перцеер амтална. Давс, перец нь амны жижиг халбаганы тал байна. Ингэж амтлах нь тахианы махыг илүү амттай болгодог. 

-Хайруулын тавгаа халааж, ургамлын тосоо хийгээд, цагаан гаагаа 1-2 минутын турш дунд зэргийн галаар хуурна. 

-Дараа нь туузан болгож хэрчсэн тахианы махаа нэмээд, 5 минутын турш дунд зэргийн галаар алтан шаргал болтол нь хуурна. 

-Сонгиноо жижиглэж хэрчээд, тахианы махан дээрээ нэмж, зөөлөвтөр галаар 2 минутын турш хуурна. 

-Лууванг нарийнхан хэрчиж, тахианы махан дээрээ нэмээд, дахин 2 минут зөөлөн галаар хуурна. 

-Удон гоймонг давс хийсэн усанд чанана. 

-Амтат чинжүүг туузан хэрчиж, тахианы махан дээрээ нэмээд, 1 минут дунд зэргийн галаар хуурна. 

-Түүний дараа сармис, халуун чинжүүгээ нэмээд, хутгана. 

-Соевый соус болон терияки соусаа нэмж, хутгана. 

-Давс, перецээ хийгээд, бага зэргийн ус хийж, 1 минутын турш буцалгана. 

-Болсон удон гоймонг хүйтэн усаар зайлж, шүүж авна.

-Тахианы махан дээрээ удон гоймонгоо нэмж, 1-2 минут зөөлөн галаар буцалгана.

-Бэлэн болсон удон гоймон дээрээ урт урт хэрчсэн ногоо сонгиноо нэмнэ. Ингээд удон гоймонтой, тахианы махтай хуурга бэлэн боллоо. 

Орц
Тахианы цээж мах 400 гр
Удон гоймон 200 гр
Амтат чинжүү 120 гр
Лууван 70 гр
Сонгино 70 гр
Сармис 10 гр
Цагаан гаа 20 гр
Халуун чинжүү
Ногоон сонгино 15 гр
Ургамлын тос 3 халбага /амны том халбага/
Соевый соус 50 гр
Терияки соус 120 гр
Давс
Хар перец 1 халбага /амны жижиг халбага/
Гүнжидийн үр 1 халбага /амны жижиг халбага/
Ангилал
© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан