KHUNS.mn
Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл
Жорны мэдээлэл

Бяслаг, ногоотой шөл
Бяслагтхй, ногоотой шөлийг үдийн хоолондоо хийж идэхэд тохиромжтой. Бяслагтай өтгөн шөлний нарийн амт, тусгай соустай шаржигнуур чипстэй холилдохоор ямар ч тансаг хоолноос дутахгүй. Шөл бэлтгэхэд ердөө 30-40 минут л хангалттай.
Бэлтгэх хугацаа: 40 минут
Порц: 8 хүнд хүрэлцэхээр
Калор: 79 kCal
Бэлтгэх арга:
-Тортиллийг 7-8 мм өргөн тууз болгон хэрчиж, саванд хийнэ.
-Соусны бүх орц буюу халуун болон хар перец, орегано, давс, оливын тосыг саванд хийж, хутгана.
-Саванд хийсэн тортилла дээр соусаа нэмээд, жигд тарааж өгнө.
-180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд амталсан Тортиллагаа 7-8 минутын турш шарна. Шаржигнасан болтол нь шараад, хөргөнө. Илүү минут шарж болохгүй.
-Бүх ногоог жижиглэж хэрчинэ. Цэцэг байцааг /брокли/ салаа болгоноор нь тасалж, жижиглэнэ. Бяслагаа үрүүлээр үрж жижиглэх ёстой.
-Хэрчсэн сонгиноо саванд хийж, дунд зэргийн галаар 2 минут буцалгана. Дараа нь луувангаа нэмж, 4 минут хуурна. Түүний дараа төмсөө хийгээд, ногооны шөл юм уу усаа хийнэ.
-Улмаар брокли, цөцгий, давс, чинжүү нэмээд, бага зэргийн галаар 5 минут буцалгана.
-Үрүүлд үрсэн бяслагаа нэмээд, шөлөнд уустал нь хутгана.
-Шөлөө болсны дараа аягандаа чипсээ хийж, өвөрмөц шөл бэлэн боллоо.
Орц
Лууван | 400 гр |
---|---|
Сонгино | 120 гр |
Төмс | 550 гр |
Дунд зэргийн брокли /500 гр/ | 1 ширхэг |
Чеддер бяслаг | 250 гр |
Цөцгий /Сливки 20%/ | 300 мл |
Ургамлын тос | 1 халбага /амны том халбага/ |
Ногооны шөл эсвэл ус | 1.5 литр |
Давс | 1 халбага /амны том халбага/ |
Хар перец | Тал халбага /амны жижиг халбага/ |
Тортилла | 2 ширхэг |
Чипсний сүмс | |
Оливын тос | 2 халбага /амны том халбага/ |
Халуун перец /Паприка молотая/ | 1 халбага /амны жижиг халбага/ |
Хатаасан орегано | Тал халбага /амны жижиг халбага/ |
Нунтаг сармис | Тал халбага /амны жижиг халбага/ |
Давс | Тал халбага /амны жижиг халбага/ |
Хар перец | Тал халбага /амны жижиг халбага/ |

Сонгино хайрхан дүүрэг
4-р хороо
УТАС: +976-88096454