Жорны мэдээлэл

Капрез салат-Итали амт


 Капрез салат бол Италийн хамгийн сонгодог "хоол"-ны нэг, бас бэлтгэхэд маш амархан. Энэхүү салатны орц нь боловсорч гүйцсэн  улаан лооль, шинэхэн моцарелла бяслаг юм. Энэхүү салатыг хийхэд улаан лооль болон моцарелла бяслагны хэрчим ижил хэмжээтэй байвал илүү гоё харагдана. Салат чимэглэх, давхар амтлагч болох Базиликийн навч нил ягаан биш шинэхэн ногоон байх хэрэгтэй. Том ширхэгтэй давс, нунтаг перец хэрэглэхийг зөвлөе. Оливын тосоо жигд нэмээд салат бэлэн болно. 

 Бэлтгэх хугацаа: 15 минут 

Порц: 4 хүнд хүрэлцэнэ 

Калор: 113 kCal

Салат бэлтгэх арга

оцарелла бяслаг, улаан лоолийг 5-6 мм зузаантай нэгэн жигд хэрчинэ. 

-Зүссэн бяслаг, улаан лоолио тавган дээр тавьж, базиликээр чимэглэнэ. Эхлээд бяслагаа, дараа нь улаан лоолоо тавиад, дээрээс нь базиликээ тавьж өгнө.  

-Давсаа цацаж, перецээ нэмээд, оливын тосоо хийж өгнө.  Ингээд л салат бэлэн боллоо. 

Орц
Гүйцэд боловсорсон улаан лооль 500 грамм
Моцарелла бяслаг 375 грамм
Базилик 10 грамм
Оливын тос 3 халбага /амны том халбага/
Том ширхэгтэй давс Өөрөө тааруулж хийнэ
Нунтаг перец Өөрөө тааруулж хийнэ
Ангилал
© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан