KHUNS.mn
Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл
Жорны мэдээлэл

Шаржигнуур тахианы далавч
- Хийх заавар:
1. Шарх шүүгээгээ 220С температурт халаана.
2. Гурил, давс, улаан перц (сонголтоор), нунтаг сармис, паприка, хар перц, гоньдоо аяганд сайтар холино. - 3. Тахианы бүтэн далавчаа (1кг) жижиглээд, үзүүрийн ясыг хаяна.
4. Далавчаа сайтар хатаагаад, уутанд хийнэ. Дээрээс нь амтлагчийн холимгоо нэмээд, амыг сайтар боож, сэгсрэнэ.
5. Далавч, амтлагчаа сайтар хольсны дараа гаргаж, шарх шүүгээний торон лист дээр (хэрэв байхгүй бол энгийн лист хэрэглэж болно) хооронд нь зайтай өрнө. Мөн доор нь байрлуулах шарх шүүгээний лист дээрээ тунгалаг цаас/шарх шүүгээний цаас тавьж өгнө. Ингэснээр дараа нь шарх шүүгээгээ цэвэрлэх гэж цаг үрэхгүй.
6. Шарх шүүгээнд хийж 15 минут болгосны дараа гарган, далавчаа эргүүлж, нөгөө талаар нь харуулан хийж дахин 15 минут болгоно.
7. BBQ соусанд зөгийн бал нэмж, дүрлэгээ бэлдэнэ.
8. Далавчаа шарх шүүгээнд болох хооронд хачир болох дурын салад хийж эсвэл ногоогоо жигнэнэ.
Орц
Тахианы далавч | 1 кг |
---|---|
Гурил | Тал аяга |
Давс | Тал цайны халбага |
Нунтаг сармис | 1 цайны халбага |
Паприка | 1 цайны халбага |
Хар перец | 1 цайны халбага |
Гоньд | Тал цайны халбага |
Улаан перец | Тал цайны халбага |
BBQ соус | Тал аяга |
Зөгийн бал | 1 хоолны халбага |

Холбоо барих
Сонгино хайрхан дүүрэг
4-р хороо
УТАС: +976-88096454
Үйлчилгээний нөхцөл
Холбоос
© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан