Жорны мэдээлэл

Зөгийн бал, сармисны соустай тахианы мөч


Тахианы мөчийг олон янзаар шарж идэх жор байдаг. Харин энэхүү жор олдоц сайтай, хийхэд амархан. Зөгийн бал, сармисны соустай тахины мөчийг бэлтгэхэд 30 минут л хангалттай. Мөчөө будаа болон бусад ногоогоор нэмж хачирлан идэж болно.  

Бэлтгэх хугацаа:  30 минут 

Порц: 5 хүнд хүрэлцэхээр 

Калор:  169 kCal

Бэлтгэх арга 

-Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаана. Тахианы мөчөө хийгээд, давс, перецээр амтлаад, дунд зэргийн галаар 2-3 минутын турш дунд зэргийн галаар алтан шаргал болтол нь шараад гаргана. 

-Цахилгаан зуухаа унтраагаад, хайруулын тавгандаа зөгийн бал, цөцгийн тос, жижиглэж татсан саримс, кетчуп, соевый соусаа нэмээд, зуухаа асааж, дунд зэргийн галаар 1 минут орчим буцалгана. 

-Хайруулын тавган дахь соусандаа тахианы мөчөө нэг нэгээр нь хийнэ. Мөн соуснаасаа халбагаар авч, тахианы мөч дээрээс асгах хэрэгтэй. 

-Дараа нь шарах шүүгээг 180 ° С хүртэл халаагаад, тахианы мөчөө 18-20 минут шарна. 

-Бэлэн болсон тахианы мөчийг гаргаж, гүнжидийн үр, яншуйгаа цацаж, амтална. Ингээд л амттай тахины мөч бэлэн боллоо.   

 

Орц
Тахианы мөч 1кг
Ургамлын тос 2 халбага /амны том халбага/
Зөгийн бал 200 мл
Цөцгийн тос 30 гр
Саримс 5 хумс
Кетчуп 150 мл
Соевый соус 60 мл
Гүнжидийн үр 1 халбага /амны том халбага/
Яншуй 2 ширхэг
Ангилал
© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан