Жорны мэдээлэл

Төмсний хучмал


Хоолны дуршил нэмэгдүүлэх төмсний хучмал. Сүүгээр амталсан нухсан төмс, цөцгийн тос, амталсан мах, халуун ногоо…Мах, төмсний төгс хослол.

Бэлтгэх хугацаа: 1 цаг 10 минут 

Порц: 6 хүнд хүрэлцэнэ.  

Калор:  134 kCal

Бэлтгэх арга:

-Төмсөө хийж, давс нэмээд болтол нь буцалгана. Болсон төмсөө гаргаж, нухна. Нухсан төмсөн дээрээ 50 грамм сүү, 80 гр цөцгийн тос, өндгөө нэмж, жигд холилдтол сайтар хутгана.  

-Хайруулын тавгаа сайтар халааж, ургамлын тосоо хийгээд жижиглэж хэрчсэн сонгиноо хийж 3 минутын турш хуурна. 

-Машиндсан махаа хийгээд, бага зэрэг хуурна. Түүнийхээ дараа таглаад, 5 минут буцалгана. Улмаар кориандр, хар, улаан перец, давсаа хийгээд, 10 минутын турш зөөлөн галаар буцалгана.  Түүнийхээ дараа яншуй, кинзагаа нэмээд зуухаа унтрааж өгнө. 

-Саваа цөцгийн тосоор тосолно. Дараа нь нухсан амталсан төмснөөсөө хийж өгнө.  Дээрээс нь махаа хийгээд дахин төмсөөр хучиж өгнө. Дараа нь цөцгийн тосоор тосолно. 

-Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаагаад, 30 минутын турш алтан шаргал болтол нь шарна. 

 

 

 

Орц
Төмс 2 кг
Машиндсан мах 500 гр
Сүү 50 мл
Сонгино 150 гр
Яншуй 5 гр
Кинза 5 гр
Ургамлын тос 1 халбага /амны том халбага/
Цөцгийн тос 80 гр
Хар перец халбагны 1/3 /амны жижиг халбага/
Бүдүүн ширхэгтэй улаан чинжүү Халбагны 1/3 /амны жижиг халбага/
Кориандр Тал халбага /амны жижиг халбага/
Өндөг 1 ширхэг
Давс болон амтлагч Өөрөө тааруулж хийнэ
Ангилал
© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан