KHUNS.mn
Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл
Жорны мэдээлэл

Шарах шүүгээнд шарсан мах, ногоотой котлет
Цахилгаан зууханд мах, ногоотой котлет хийх тийм ч хэцүү биш. Энэхүү хоол амт сайтай, өвөрмөц үнэртэй, хоолны дуршлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Бэлтгэх хугацаа: 1 цаг 30 минут
Порц: 8 хүнд хүрэлцэхээр
Калор: 170 kCal
Бэлтгэх арга:
-Татсан махандаа давс, хар перец, татсан сонгиноо хийгээд, 100 мл усаа хийж, сайтар базна. Дараа нь хөргөгчинд 30 минут байлгана.
-Төмс, амтат чинжүүнүүдээ том дөрвөлжин болгож хэрчинэ. Лууван, улаан сонгиноо ч гэсэн томоор хэрчинэ. Сармисыг хутгаар бяцална.
-Хүнсний ногоонуудаа саванд хийж, давс, турмерик, ганга, розмаринаа нэмнэ. Мөн базилик болон улаан чинжүүний хальсаа хийгээд, ургамлын тосоо хийж, сайтар хутгана.
-Бэлэн болсон ногоог шарах савандаа хийнэ.
-Татсан махаа бөөрхийлөх маягтай хэлбэржүүлнэ. Улмаар ногоон дээрээ тавина.
-Халуун чинжүү, үрлэн помидороо махныхаа завсраар хийнэ.
-Түүнийхээ дараа савныхаа амыг тугалган цаасаар хаана.
-Цахилгаант зуухаа 180 хэм хүртэл халааж, 30 минутын турш жигнэнэ.
-Дараа нь тугалган цаасаа аваад 20 минутын турш жигнэнэ.
-
Орц
| Татсан мах | 650 гр |
|---|---|
| Төмс | 700 гр |
| Улаан сонгино | 150 гр |
| Амтат чинжүү /улаан/ | Тал |
| Амтат чинжүү /Шар/ | Тал |
| Лууван | 1 ширхэг |
| Халуун чинжүү | 3 ширхэг |
| Сонгино | 160 гр |
| Ургамлын тос | 3 халбага /амны том халбага/ |
| Үрлэн улаан лооль | 100 гр |
| Давс | 3 халбага /амны жижиг халбага/ |
| Хар перец | Тал халбага /амны жижиг халбага/ |
| Улаан перецны хальс | 1 халбага /амны жижиг халбага/ |
| Турмерик | Тал халбага /амны жижиг халбага/ |
| Ганга | 1 халбага /амны жижиг халбага/ |
| Розмарин | 1 халбага /амны жижиг халбага/ |
| Базилик | Базилик |
| Улаан перецны хальс | Тал халбага /амны жижиг халбага/ |
| Ус | 100 мл |
| Саримс | 30 гр |
Сонгино хайрхан дүүрэг
4-р хороо
УТАС: +976-88096454



