Жорны мэдээлэл

Борш


Борш бол Славяны хамгийн алдартай шөл юм.  Жинхэнэ борш дэлхийн хамгийн алдартай хоолнуудын жагсаалтад ороход шаардлагатай бүх чанарыг агуулсан өвөрмөц амт, тансаг үнэр, тод өнгөтэй. Тэгвэл жинхэнэ боршийг хэрхэн хийх жорыг хүргэж байна.  

Бэлтгэх хугацаа:  2 цаг 10 минут 

Порц: 10 хүнд хүрэлцэхээр 

Калор:  89 kCal

Борш бэлтгэх арга 

-Махаа саванд хийж, усаа хийгээд буцалгана.  

-Шөл буцалж эхлэхэд нэтгийг нь хамж авах нь зүйтэй. 

-Дараа нь буурцгаа шөлөндөө хийж, бага галаар 1 цаг 30 минут буцалгана.

-Лууван, хүрэн манжинг үрүүлээр үрж жижиглэнэ.  

-Төмс, сонгиноо шоо дөрвөлжин маягтай хэрчинэ. 

-Байцаагаа нимгэн туузан хэлбэртэй болгож хэрчинэ. 

-Ногоон сонгиноо жижиг бөөрөнхий болгож хөшиглөнө. 

-Хайруулын тавгаа урьдчилж халаагаад, 2 халбага ургамлын тосоо хийж, сонгиноо нэмээд 1 минут хуурна.

-Дараа нь луувангаа нэмээд 2 минут хуурна. 

-Түүний дараа хүрэн манжингаа нэмээд, 1 халбага тос хийж хутгана. Мөн давсаа нэмээд, 2 минутын турш тасралтгүй хутгаж, хуурна. 

-Дараа нь 1 халбага элсэн чихэр, уксус, 100 мл шөл, улаан лоолийн нухшаа нэмээд, галаа хамгийн бага дээр нь тавиад, хайруулын тавгаа таглаж 15 минут буцалгана.

-Чанасан махаа шөлнөөс нь гаргаж, яснаас нь салгаад, шоо дөрвөлжин болгож хөшиглөнө. 

-Төмсөө шөлөндөө хийж 10 минут буцалгана. 

-Дараа нь 1 халбага давс нэмээд, хар перец, лаврын навч, байцаагаа шөлөндөө хийж, дахин 10 минут буцалгана.

-Улмаар хөшиглөсөн мах, хуурсан сонгино, лууван, хүрэн манжингаа шөлөндөө хийгээд, сайтар хутгаж, 3 минутын турш буцалгана. 

-Бэлэн болсон шөлөндөө ногоон сонгино, сармис болон бусад ногоон ногоогоо хийнэ.  

-Дараа нь 15 минутын турш шөлөө саванд нь байлгаж, бага зэрэг хөргөөрэй.  

 

Орц
Ястай мах 800 гр
Ус 2.5 литр
Лууван 2 ширхэг
Сонгино 2 ширхэг
Жижиг төмс 6 ширхэг
Хүрэн манжин 400 гр
Байцаа 250 гр
Шош 50 гр
Ногоон сонгино 2 ширхэг
Укроп 15 гр
Шинэ яншуй 15 гр
Улаан лоолийн нухаш 140 гр
Саримс 3 хумс
Ургамлын тос 3 халбага /амны том халбага/
Лаврын навч 3 ширхэг
Элсэн чихэр 1 халбага /амны том халбага/
Уксус 9% 1 халбага /амны том халбага/
Хар перец /бөөрөнхий/ 10 ширхэг
Давс 3 халбага /амны жижиг халбага/
Ангилал
© 2020. Хүнс.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан