KHUNS.mn
Эрүүл хүнс, эрүүл мэдээлэл
Жорны мэдээлэл

Терияки соус
Японы дэлхийд алдартай Терияки соус бэлтгэх аргыг хүргэж байна. Терияки соусаар тахиа, шувуу, загас гээд бүхий л төрлийн махыг амталж болдог. Далайн хоол, ногооны салатанд ч мөн ашиглаж болно. Энэ соусын жор янз бүр байдаг. Гэхдээ яг сонгодог жорыг бэлтгэхэд соевый соус, цагаан будааны Мирин дарс, саке болон бор элсэн чихэр ашигладаг. Туршлагатай тогооч нар мирин болон сакег хуурай цагаан дарсаар орлуулдаг аж. Гэртээ бэлтгэхдээ ч гэсэн цагаан дарсаар орлуулж яагаад болохгүй гэж.
Бэлтгэх хугацаа: 55 минут
Порц: 1 хүнийх
Калор: 89 kCal
Терияки соус бэлтгэх арга
-Соевый соус, цагаан дарс, сармис, цагаан гаагаа холиод, сайтар хутгана
-Эхлээд буцалгана. Түүний дараа зөөлөн галаар өтгөртөл нь 50 минут буцалгана, соусны хэмжээ хоёр дахин багасах болно.
-Бэлэн болсон соусаа шүүгээд хэрэглэнэ.
Орц
Соевый соус | 300 мл |
---|---|
Хуурай цагаан дарс | 300 мл |
Бор элсэн чихэр | 300 грамм |
Сармис | 30 грамм |
Цагаан гаа | 30 грамм |

Сонгино хайрхан дүүрэг
4-р хороо
УТАС: +976-88096454